ДАРХАН-УУЛ: Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн төрийн байгууллагуудад өргөмжлөл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-06 11:30:57

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд харьяа салбартаа болон орон нутагтаа ажил, үйлчилгээгээрээ тухайн онд хэрхэн ажилласныг дүгнэж шилдгээр тодорсон тэргүүний хамт олныг шалгаруулсан байна. 


Тодруулбал Монгол Улсын хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүрэг, аймаг, орон нутгийн 2023 онд дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлсэн байдал, хяналт, шинжилгээ, үнэлгээний өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг харгалзан үздэг аж.


Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, шинэ санал, санаачилга гаргаж, нэвтрүүлсэн технологи, сайн туршлагаараа улсын хэмжээнд харьяа салбартаа болон орон нутагтаа “Тэргүүн байр” эзэлсэн хамт олонд батламж гардууллаа.




Улсын хэмжээнд салбартаа тэргүүлсэн хамт олноор:

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Эрүүл мэндийн даатгалын хэлтэс

Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олон тэргүүлжээ.




Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагааны үр дүнгээрээ тэргүүлсэн хамт олноор:

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар




"Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгээрээ Тэргүүлсэн хамт олноор:

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн тэргүүний 7 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан аж.


Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас шинэ санал, санаачилга гаргаж, нэвтрүүлсэн технологи, сайн туршлага, ажил үйлчилгээгээрээ Тэргүүлсэн хамт олноор:

Аймгийн “Ахмадын хөгжлийн төв” ОНӨУТҮГ, “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын хамт олон тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

 

Холбоотой мэдээ