Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад НҮБ-тай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. НҮБ Хөгжлийн Хөтөлбөр, ЗГХА Ойн газартай хамтран “Монгол улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх баримт бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска нар өчигдөр гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын
“Даян дэлхийн хөгжил, өмнөдийн хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй
тусламжийн хүрээнд тус хөтөлбөрийг
нэг тэрбум 700 сая (500000 ам.доллар) төгрөгөөр санхүүжүүлэх аж.
Гарын үсэг зурах үйл
ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Шэнь Миньжуань,тус яамны Эдийн засаг,
Худалдаа хариуцсан зөвлөх Сун Сюежүн, НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн (UNDP) Орлогч
суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны
хүмүүс оролцсоныг БОАЖЯ мэдээлэв.