ДОРНОГОВЬ: Хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэний гэр бүлд нөхөх олговрыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-09 15:08:02

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 9  /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Ганзориг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэний ар гэрт нөхөх олговрыг гардууллаа.


Энэ удаа хилс хэрэгт хэлмэгдэж цагаадсан Ж.Самбуугийн охин /нэхэмжлэгч/ С.Дэлгэрмаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан А.Осорын охин /нэхэмжлэгч/ О.Должинсүрэн нарт нөхөх олговрын мөнгийг шилжүүлсэн баримтыг гардуулсан байна.


Мөн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгохтой холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлж, иргэд, ирээдүйн хүүхэд залуучуудад хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгуулах, дахин давтахгүй байх талаарх мэдээллийг тогтмол хүргэж байна хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ