ХОВД: Дарви сумын төвийг бүрэн камержуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд манлайлсан шилдэг зургаан сумыг шалгаруулж шагнасан. Үүний нэг бол Ховд аймгийн Дарви сум юм.
Тус сумын удирдлагууд иргэдийнхээ оролцоотойгоор өнгөрсөн онд "Сумандаа сайхан амьдрах" бодлого хэрэгжүүлж, гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор тус сумыг бүрэн камержуулсан байна.
Үүнээс гадна сумын иргэдэд тоон гарын үсэг олгох ажлаар тэргүүлж, иргэдийнхээ 55 хувийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулсан үзүүлэлтээр аймагтаа гуравдугаар байрт оржээ.