Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-11 19:08:48

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэх нь.

Хоёрдугаар сарын12-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ