АРХАНГАЙ: Орон нутгийн төсөвт гоожингийн орлогоор 259.6 сая төгрөг оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-13 12:42:26

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2023 онд ойгоос 92.9 мянган м3 галын түлээ, 13.1 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 106.0 мянган м3 мод авч ашиглахаар баталснаас 55.3 мянган м3 галын түлээ, 12.5 мянган м3 хэрэгцээний мод бүгд 67.8 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна. 

 

Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 259.6 сая төгрөг, ойн зөрчилд 20.5 сая төгрөгийн торгуулийн орлогыг төсөвт оруулжээ.

 

Харин энэ онд ойгоос хэрэглээний болон галын түлээний нийт 105501 м3 мод бэлтгэж, орон нутгийн төсөвт 240.0 сая төгрөгийг оруулахаар тооцоолсон байна.

Холбоотой мэдээ