Б.Амархүү Дорнод аймагт тоглолтоо хийх гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 15:50:54

ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, Монголын поп дууны томоохон төлөөлөгч дуучин Б.Амархүү зүүн аймгаар  аялан тоглолтоо хийж байна.

Тэрээр өнөө орой 19 цагаас Дорнод аймгийн хөгжимт драмын театрт тоглох гэж байна. Дуучны тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнээр борлогджээ.

Харин маргааш Хэнтий, нөгөөдөр Сүхбаатар аймагт тоглолтоо хийх ажээ. Тэгвэл Сайншанд ад 10 сарын 3-нд, Өмнөговьд 10 сарын 5-нд, Дундговьд 10 сарын 6-нд тоглох юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ