Төөрч сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 иргэний аюулгүй байдлыг хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2024-02-17 11:07:51

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу энэ сарын 16-нд  Ховд аймгийн Мөст, Булган Үенч, Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


Мөн нийслэл, Говь-Алтай аймгийн Цогт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Ханхонгор,  Увс аймгийн Тариалан, Дундговь аймгийн Хулд, Өвөрхангай аймгийн Хужирт, Ховд аймгийн Алтай, Булган, Завхан аймгийн Отгон, Яруу, Архангай аймгийн Ихтамир суманд нийт 15 удаагийн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, 47 автомашиныг татан гаргажээ.

Холбоотой мэдээ