БУЛГАН: Халиа тошингоос сэргийлж далан босгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-20 12:24:02

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Булган сумын онцгой комисс буюу Засаг даргын Тамгын газрын албан хаагчид нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 6 дугаар багийн Залуус хорооллын айл өрхүүдийг усанд автахаас урьдчилан сэргийлж шуудуу ухаж, далан босгохоор 60 хоног ажиллаж байна.




Хоёрдугаар сарын 14-ний өдрөөс халианы түвшин нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн тул аймгийн Онцгой комисст хандаж Булган аймгийн Онцгой байдлын газраас хүн хүч, “БУЛГАН АЗЗА” ТӨХК-иас машин техникийн туслалцаа үзүүлж, хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 




Халиа тошингоос сэргийлж суваг шуудуу ухахад экскаватороор туслан хамтран ажиллаж буй иргэн Хүрэлбаатарын Ганбаатар, Хово маркийн хувийн машинаараа далан босгох шороо зөөхөд туслалцаа үзүүлсэн Булган 6 дугаар багийн иргэн Гансүхийн Түвшинбаяр нарт Булган сумын Онцгой комиссоос талархал илэрхийллээ. 


Холбоотой мэдээ