ХӨВСГӨЛ: Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-21 16:47:24

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 21  /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан шуурхай баг өнөөдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд ажиллаж байна.



Тус суманд 40 тонн малын тэжээлийн санхүүжилтийг шийдвэрлэж цасанд боогдсон Өлийн даваа, Гөнтгийн давааг нээх ажлыг эхлүүлсэн байна.  


Төмөрбулаг суманд өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээс хойш 7 удаагийн хур тунадас орж өвөлжилт хүндэрч, нутгийн 70 гаруй хувь нь цастай байна.


Сумын хэмжээнд 3420 толгой мал хорогдож, малчид бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцөө бүрэн дуусгажээ. Сумын төсөвт байгууллагуудын хэмнэсэн 50 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу зудын эрсдэлийн хариу арга хэмжээнд зарцуулахаар боллоо.

 

Мөн зудтай газарт байгаа малчдад хүн эмнэлгийн, мал эмнэлгийн багууд туслах ажлыг шуурхай хүргэхээр болжээ.

 

Холбоотой мэдээ