ДОРНОГОВЬ: Малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэх ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-22 15:17:48

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улс болон аймгийн Онцгой комиссоос цас зудын хүндрэл бэрхшээлтэй байгаа айл өрхүүдэд өвс тэжээл, хэрэгцээний багц нийлүүлэх ажил өрнөж байна.


Энэ оны хоёрдугаар сарын 20-нд 1200 боодол өвс, 600 уут тэжээлийг ачсан тусламжийн цуваа Дэлгэрэх суманд хүрч тусламж дэмжлэгт хамрагдаагүй малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж, багууд болон сум хооронд зам гаргах ажлыг зохион байгуулж байна.


Он гарсаар аймгийн хэмжээнд 60 гаруй мянган толгой мал хорогдсон бөгөөд үүний ихэнх нь Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Хэдийгээр луу жилийн хаврын тэргүүн сар гарсан ч цаг агаар дулаарахгүй өдөртөө 15-20 градус, шөнөдөө 28 градус хүртэл хүйтэн байгаа юм. 

Холбоотой мэдээ