ХӨВСГӨЛ: Аяллын хөтөч мэргэжлээр 18 суралцагч суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-28 09:02:55

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид аяллын хөтөч мэргэжлээр 18 суралцагч суралцаж байна.

 

Аяллын хөтөч мэргэжлээр 2020 оноос хойш 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд 3 жилийн хугацаатайгаар суралцан нийт 17 суралцагч төгссөн байна.


Сургалтын хөтөлбөрийн давуу тал нь мэргэжлийн хичээлүүд дадлага ажил 70 хувь, онол 30 хувь гэсэн харьцаатайгаар явагддаг.


Цаашид ШУТИС-д аялал жуулчлалын мэргэжлээр бакалаврын түвшинд дэвшин суралцахад тодорхой хувийн кредит цагийг дүйцүүлэн тооцуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.


Мөн дадлага хийх хугацаанд ажилд зуучлуулан ажлын байртай төгсөх боломжтой зэрэг олон давуу талтай гэдгийг багш Д.Оюунцэцэг онцолж байлаа.


Политехник коллеж үүсэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд 35 мэргэжлээр 12700 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ.

 

Холбоотой мэдээ