ХОВД: Хун шувууны тооллого хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-27 21:44:03

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт өвөлжиж буй хун шувууны тооллого судалгааг хийсэн байна.


Судалгаагаар нийт 108 хун шувуу тоолжээ.


Хун шувуу нь тус аймгийн Чоно харайх гол, Юмын хоолой зэрэг задгай урсгалтай, харз усанд өвөлжиж байгаа тухай мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 


Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт жил бүр хун шувуу өвөлждөг аж. 







Холбоотой мэдээ