ЦАГ АГААР: Төвийн аймгуудын өмнөд болон говь, зүүн аймгуудаар хүйтэн, ихэнх нутгаар цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-02-29 13:37:59

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар. Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөв гарчээ. Сарын эхээр хүйтний эрч суларч, ОЖД–аас 1–3ºС–аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дундуур ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, ихэнх нутгаар ОЖД–аас ахиу цас орох төлөв гарчээ. Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөртөө бага зэрэг дулаарна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар дулаарах төлөвтэй. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дундуур ОЖД–аас 3–5ºС–аар хүйтрэх юм. Нэгдүгээр арав хоногийн дундуур нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй


Зүүн аймгуудын нутгаар. Нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур, гуравдугаар арав хоногийн дундуур ОЖД–аас 3–6ºС–аар хүйтрэхээр байна. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар. Нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, ахиу цас орох төлөв гарчээ. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дундуур ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтрэх төлөв гарчээ. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дундуур, гуравдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Монгол орны нутгийн баруун хэсгээр 3дугаар сард ОЖД–аас дулаан байна. Гэвч төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудаар ОЖД–аас хүйтэн, ихэнх нутгаар ахиу цас орох төлөв гарчээ. Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдана. Хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн дундуур ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэрнэ.


Гуравдугаар сард Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0...-6°С, бусад нутгаар -6...14°С агаарын температур хүйтэн байдаг


Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 2–8°С–ээр хүйтэн байжээ. Харин 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0–9°С–ээр дулаан байсан нь   хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна. Зарим жилд ОЖД–аас хэд дахин их болон бага цас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1983 болон 1985 оны 3 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Харин 1993 болон 2017 онуудын 3 дугаар сард нутгийн баруун өмнөд хагаст ОЖД-аас харьцангуй ахиу цас орсон байх жишээтэй.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор, олон жилийн дундаж гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Холбоотой мэдээ