ХӨВСГӨЛ: Мөсний волейболын тэмцээнд 200 гаруй иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-05 08:50:32

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас  “Авхаалж-Эрч хүч” мөсний волейболын тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгуулав.




Тус тэмцээн нь залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эерэг хандлага, идэвхтэй хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.




Тэмцээнд Сэлэнгэ, Завхан, Дархан, Булган, Өмнөговь, Төв зэрэг 6 аймаг, Хөвсгөл аймгийн 7 сумын нийт 30 багийн 200 гаруй  залуу оролцож, авхаалж самбаа, эрч хүчээ сорин өрсөлдсөнөөс О.Бямбацэрэн ахлагчтай Өмнөговь аймгийн Ёл баг тэргүүллээ.

Мөсний волейболын тэмцээнд оролцогч, үзэгч сонирхогч иргэд, залуучуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.

  

Холбоотой мэдээ