ХОВД: Багийн Засаг дарга нарыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-12 10:00:23

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/  “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт Ховд аймагт болж байна.


Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны нэгж бол баг.


Тус аймгийн 17 суманд нийт 91 баг бий. Үүнээс 12 баг нь аймгийн төвд байгаа бол 18 нь сумын төвд, 61 нь хөдөөгийн баг юм.  


Монгол Улсын Засгийн газар, Удирдлагын академи, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй сургалтад өнөөдрийн байдлаар 84 багийн Засаг дарга оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.

Сургалтын явцад засаглал, иргэдийн оролцоо, багийн түвшинд үзүүлэх үйлчилгээ, хамтран ажиллах арга, ур чадвар, захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг найман сэдвээр мэдээлэл түгээж байгаа юм.

Мөн оролцогчдод
тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцож байна.

Сургалтын зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэхэд багийн Засаг даргад зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварыг олгох, эерэг хандлалгыг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой .

Сургалтын үйл ажиллагаа хоёр дахь өдрөө хуваарь, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.    

Холбоотой мэдээ