"Арсенал" 14 жилийн дараа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-13 12:27:25

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 13 /RIA Novosti/. Английн “Арсенал” клубийн тоглогчид Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтод Португалийн “Порту” багийг торгуулийн цохилтоор буулган авч, Европын цомын дараагийн шатанд шалгарлаа.


Лондонд болсон тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 1:0-ээр “Арсенал”-ын хожлоор дуусжээ. Гоолыг Леандро Троссард 41 дэх минутад оруулсан байна. Порту хотод болсон эхний тоглолтод талбайн эзэд мөн 1:0 харьцаагаар хожжээ. Торгуулийн цохилтод “Арсенал”-ын тоглогчид илүү мэргэн (4:2) байлаа. “Арсенал”-ын хаалгач Дэвид Рая хоёр цохилтыг хаасан байна.


2010 оноос хойш анх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан Лондоны багийн дараагийн өрсөлдөгч гуравдугаар сарын 15-нд болох сугалаагаар тодорно.


Холбоотой мэдээ