ХӨВСГӨЛ: "Монгол цэргийн өдөр"-ийг угтсан тэмцээнд 170 алба хаагч ур чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-15 10:30:23

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дундах олон төрөлт тэмцээнд найман төрлөөр 9 байгууллагын 170 алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.


Тэмцээн аюулгүй байдлын ажлыг илүү боловсронгуй болгох чиглэлийг баримтлан, багийн ажиллагаанд тулгуурласан дасгал нормативыг гүйцэтгэх, албаны ур чадвар, тусгай бэлтгэлийг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулдаг марш тактикийн тэмцээнээр эхэллээ.




Марш тактикийн тэмцээний үр дүнд цэрэгжсэн нийт баг бүрэлдэхүүний санаа нийлсэн хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар, сахилга дэг журам, тэсвэр хатуужлыг төлөвшүүлж, хамгаалалт аюулгүй байдлын ажлын арга тактик, ажлын ур чадвар, тусгай бэлтгэлийн түвшинг шинэ шатанд гаргах, улмаар иргэдэд найдвартай үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлээс хамгаалахад хамгаалалтын үйл ажиллагааг өндөр түвшинд явуулах ач холбогдолтой юм.


Тэмцээн сагс, гар бөмбөг, дартс зэрэг төрлөөр үргэлжилж, ирэх даваа гарагт шилдгүүд тодорно.

 

 

 

Холбоотой мэдээ