Гол мөрний дельфиний толгойн яс Амазоноос олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-03-22 16:44:44

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /Science Advances/. Гол мөрний далайн гахайн /дельфин/ урьд өмнө мэдэгдэж байгаагүй, устаж үгүй болсон төрөл зүйлийн толгойн чулуужсан яс Бразилын нутаг дахь Амазон мөрнөөс олджээ. 


Эрдэмтдийн хэлснээр, уг яс нь урьд өмнө олдож байсан ийм яснуудаас хамгийн том нь ажээ. Толгойн ясны хэмжээг харахад “Пебаниста якуруна” хэмээн нэрлэгдэх энэхүү төрөл зүйлийн далайн гахайн биеийн урт нь 281-347 см-т хүрч байжээ. Голын бусад далайн гахайнуудын нэгэн адил энэ төрөл зүйл нь далайн дельфинүүд идэш хоол хайн цэвэр устай газар руу нүүдэллэсний үр дүнд үүсжээ. “Пебаниста якуруна” нь 24-16 сая жилийн өмнө далайд амьдарч байсан “Платанистоидеа” гэдэг төрөл зүйлд хамаардаг. 


Энэ төрөл зүйлийн хамгийн ойрын "хамаатан" бол Инд, Ганга мөрнөөс тус тус олдсон хоёр зүйлийн төрөл болох одоогийн Ганга мөрний дельфин (Платаниста) ажээ. Гэхдээ “Пебаниста якуруна” нь одоогийн Амазоны дельфинүүдтэй (Иниа жеффренсис) гарал үүслийн хувьд хамааралгүй юм.

Холбоотой мэдээ