ЭХО дуран ашиглан гүн өрмийн худагт оношилгоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-03 16:12:59

Алтайн Өвөр говийн сав газрын зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын гол дахь "Нүдэн булаг" сургалт мэдээллийн төвд боллоо. 

9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон уг хуралдаанаар  Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь гэсэн гурван аймгийн 60 орчим хүн оролцож сайн туршлагаа хуваалцжээ. Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны иргэдтэйгээ ойр, ус ашигладаг аж ахуй нэгж, иргэдтэй хамтарч ажилладаг туршлага олны талархлыг хүлээсэн юм.

Энэ үеэр ус хянах загварчлалын макет ашиглан газрын доорх усны байдалтай танилцаж, газрын гүн дэх ус бохирдохоор ямар байдалтай болдог талаар үзүүлэх сургалт болжээ. Мөн АНУ-д үйлдвэрлэсэн ЭХО дуран ашиглан яндан нь цуурсан гүн өрмийн худагтай танилцан, оношилгоо хийсэн нь содон үйл явдал болсон байна. Хуралд оролцсон хүмүүс Хонгорын голын Сэрүүн булаг орчмыг цэвэрлэжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ