Хэнтийн брэнд Мөрөнгийн цагаан сармис

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-03 16:35:09

Хэнтий аймгийн Галшарын адуу, улаан ямаа, Дадал сумын цөцгий, буриад талх, Батноровын тожил хийцийн мөнгөн эдлэл, Дэлгэрхааны Аварга тосны рашаан, Мөрөнгийн цагаан сармис зэрэг нь улс орон даяар алдаршсан Хэнтий нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд юм.

Тэр дундаа Мөрөнгийн цагаан сармисыг мэдэхгүй хүн гэж ховор. Ханиад томуу, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг бүхий л өвчинд тустай, залуужуулах, дархлаа сэргээх олон төрлийн увидастай энэхүү сармис нь хэмжээний хувьд жижигхэн ч илчлэг чанар маш өндөртэй аж.

Социализмын үеэс сайн агрономичийн хүчинд ногоо тарьдаг уламжлалтай болсон Мөрөн сумынхан Хэнтий аймгийн болоод ойрын аймгуудын хүнсний ногооны хэрэгцээний нэлээд хувийг ханган ажилладаг хөдөлмөрч ард түмэн. Мөрөнчүүдийн тариалдаг цагаан сармис нь улс бүсийн чанартай олон үзэсгэлэн худалдаанаас “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч байсан бөгөөд өдгөө энэ сармисыг тариалдаггүй аймаг, сум үгүй болж ихээхэн дэлгэрчээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ