ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган сумаас анх удаа “Алтан төлийн эзэн” тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-01 14:53:11

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин Т.Манлайбаатар, гэргий П.Нямсүрэн нар “Алтан хурга”-ны эзэн болж шагналаа гардан авлаа.



Малчин Т.Манлайбаатарын гэр бүл Хөвсгөл нутгийн малч зон олноо ажил үйлсээрээ манлайлан, мал сүргээ өсгөхдөө уламжлал шинэчлэлийг хослуулан, мал аж ахуйн үр шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй сайн туршлагыг нэвтрүүлэх тал дээр нутгийн иргэдээ манлайлж яваа юм.




Т.Манлайбаатар, гэргий П.Нямсүрэн нар мал маллаад 22 жил болж байгаа бөгөөд 2016 онд аймгийн аварга малчин, 2019 онд аймгийн хошой аварга малчин болж байжээ.


Мөн аймаг орон нутгийн иргэдийг малжуулах, тогтмол ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг үлгэр жишээ малчин гэр бүл гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг дарга Б.Эрдэнэнаран онцолж байлаа.



Холбоотой мэдээ