Нийт нутгийн 30 хувь нь цастай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-02 12:33:17

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр, манай орны нийт нутгийн 30 орчим хувь нь цастай байгаа аж. Цасны дундаж долоон см байна. Цаг агаар дулаарч, зудын эрсдэлт нөхцөл байдал буурсан. Нийт нутгийн 10 хүрэхгүй хувьд зудын эрсдэлтэй байна гэсэн мэдээлэл бий. Энэ жил цас их орсон учраас цасан дахь усны нөөц хэмжээ 4.30 шоо километр байна.


Улсын хэмжээнд хорогдсон малын тоог хамгийн сүүлд гуравдугаар сарын 28-нд танилцуулсан. Энэ пүрэв гарагт дахин шинэчилснээр мэдээлэх болно. 100 хувь малгүй болсон 500 орчим айл өрх байгааг тэрбээр тодотголоо. Малын хорогдол хамгийн их байгаа аймаг нь Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Төв, Хөвсгөл, Дундговь, Дорнод. Мэргэжлийн байгууллагууд нийт 169 981 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.


Хандивын хувьд, нийт 3.6 тэрбум төгрөг цуглараад байгаа юм байна.

Холбоотой мэдээ