ХӨВСГӨЛ: Түрүүлсэн тамирчид дэлхийн аваргад оролцох эрх авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-04 09:13:34

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт таеквондогийн өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.




Тэмцээнд 40 гаруй байгууллагын давхардсан тоогоор 700 гаруй тамирчин оролцож байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь жин тус бүрд түрүүлсэн тамирчид Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аваргад оролцох эрхээ авна гэдгийг Монголын таеквондогийн холбооны нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал хэллээ.




Хөвсгөл аймагт 25 жилийн өмнө байгуулж байсан "Хүчит шонхор" таеквондогийн клубээс олон улсын хэмжээний мастер 7, спортын мастер 18, спортын дэд мастер 25 төрөн гарсан байна.

 

Холбоотой мэдээ