Азийн аваргуудын лигийн тоглолт өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-03 10:36:48

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолт анх удаа Монголд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тус тоглолтод оролцох Хонконг, Индонез, Малайз, Тайланд, Сингапурын лигийн аварга болон дэд аваргууд Монголд ирсэн. Тэгвэл өнөөдөр эхний дөрвөн тоглолт “Юү Жи Арена”-д болно.


Азийн аваргуудын лигийн салхийг 12:30 цагаас Малайзын “Матрикс Дийрс”-Хонконгийн “Хонконг Ийстерн” багийн тоглолт хагална. Дараа нь 15:30 цагт Тайландын “Хай Тех”-Индонезийн “Пельта”-тай тоглоно.


Тэгвэл Үндэсний лигийн аварга “Хасын Хүлэгүүд”-ийн Сингапурын “Эйдройт”-той 17:30 цагаас тоглох хуваарь гарсан. Харин лигийн дэд аварга “Бишрэлт Металл” багийнхан Индонезийн “Правира Харум”-ыг 20:00 цагт талбайдаа хүлээн авснаар өнөөдрийн тоглолт өндөрлөх юм.



Холбоотой мэдээ