ДАРХАН-УУЛ: Малчид нөөцийн өвсийг 8350 төгрөгөөр худалдан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-08 15:07:19

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын даалгавраар аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэдэг. Өнгөрсөн намар аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 50 тонн хивэг бэлджээ.


Тэгвэл малчдад нөөцийн өвсийг намар худалдан авсан үндсэн үнэ буюу 8350 төгрөгөөр борлуулж байна. Мөн 25 кг нэг шуудай хивгийг 19000 төгрөгөөр борлуулна.


Нөөцийн өвс, тэжээл авах хүсэлтэй малчид сум, багийн төвд хүсэлтээ өгч аймгийн ХХААГ-т хүргүүлэх юм. Өнөөдрөөс Дархан сумын 15 дугаар багт байрлах өмчийн газрын хашаанд өвс, Өег гурил ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хивэг олгож байна.




Малчид мөнгө тушаасан баримтаа үзүүлж өвс, тэжээлээ худалдан авах боломжтой бөгөөд 4300 боодол өвс, 5000 шуудай хивэг борлуулахаар төлөвлөжээ.


Ташрамд, Дархан-Уул аймагт мал бүхий 921 өрх, малчин 1178 өрх байна. Өмнөх жилтэй харьцуулбал малчин өрхийн тоо 4.5 хувиар буюу 56 малчнаар, мал бүхий өрх 2.7 хувиар буюу 26 малчнаар цөөрсөн үзүүлэлттэй байна. 2023 оны мал тооллогын дүнгээр Дархан сум: 16024 Орхон сум 46446, Хонгор сум 177531, Шарын гол сум 20385, нийт 261286 толгой мал тоолуулжээ.

Холбоотой мэдээ