Ж.Керригийн зөвлөх Украины асуудлыг хэлэлцэхээр ОХУ-д очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-04 14:02:31

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн асуудал эрхэлсэн зөвлөх Викториа Нуланд Украины асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт ОХУ-д айлчилна гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Тэрбээр Москвад айлчлахаас өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хамт Брюссельд очих ажээ.

2014 оны дөрөвдүгээр сард Украины эрх баригчид тус улсын зүүн нутгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. 2015 оны хоёрдугаар сард ОХУ, Франц, Германы удирдагчид Беларусийн нийслэл Минск хотод хэлэлцээ хийж, Украинд гал зогсоох тохиролцоог байгуулсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ