Ойд төөрсөн иргэдийг эрэн хайж байна

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-10-05 13:50:58

Самар түүж явсан иргэд ойд төөрөх, модноос унаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгааг ОБЕГ-аас анхааруулав.

Тухайлбал энэ сарын 04-нд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруунд самар түүж явсан 44 настай иргэн Б төөрсөн байна. Мөн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруунд жимс түүж байсан 50 настай Б төөрчээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг аймгуудын Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн иргэд хамтран зохион байгуулж байна.

Жил бүрийн намар иргэд самар түүж, орлого олох зорилгоор ууланд гардаг ч модноос унаж амиа алдах тохиолдол байдаг. Тухайлбал өнгөрсөн оны Богд хан уулсын Цэцээ гүний орчимд самар түүж явсан нэг иргэн модноос унаж амиа алдсан. Тиймээс самар түүж яваа иргэдийг хамт яваан хүндээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ