Монголын ноолуурыг Японд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-13 09:35:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Япон улсын “Сэнко” групп холдингийн ерөнхийлөгч Ясуиса Фукуда тэргүүтэй бизнесийн төлөөлөл Монгол Улсад айлчилж байна. Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж, манай улсад бизнес эхлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэйгээр удирдлагын түвшинд хүрэлцэн ирээд байна.

“Сенко” групп холдингийн ерөнхийлөгч Ясуиса Фукуда Монголд 8 жилийн өмнө айлчилж байснаа хэлээд, монгол чацаргана сонирхлыг нь их татаж, үүгээр компанидаа эрүүл мэндэд ашиг тустай нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа дуулгалаа. Тэрбээр, цаашид Монголын ноолуурыг Японд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


"Сэнко" групп холдинг нь 107 жилийн түүхтэй, 65 гаруй мянган ажилтантай, логистик, худалдаа, нийгмийн халамж, бизнесийг дэмжих, үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг талаар Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэлийнхэнд танилцууллаа. 

Холбоотой мэдээ