ӨВӨРХАНГАЙ: Сонгуулийн хорооны гишүүдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-17 15:51:34

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн Сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймаг, сумын сонгуулийн хорооны 45 албан хаагч хамрагдаж, сумын сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгаа, санал авах ажиллагааны бэлтгэл, сонгогчдын санал авах үйл явц, ажиглалт, дүн гаргах, хяналтын тооллого хийх, сонгуулийн дүн мэдээ судалгаа, тайлан гаргах болон хариуцлагын чиглэлээр чадавхжлаа.

Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгальмаа, Мэдээлэл судалгаа сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Г.Пүрэвсүрэн нар удирдан явуулав.

Холбоотой мэдээ