ХӨВСГӨЛ: Эх хэлний баярыг Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэний мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-17 17:21:37

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Эх хэлний баярыг Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, Хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Т.Дашцэдэний мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байна.




Энэ жилийн хувьд Т.Дашцэдэн багшийн эх хэлний бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг дурсан мөнхжүүлэх, эх хэлний талаар төрөөс баримтлах бодлого, хуулийг сурталчилж байна.


Мөн аймаг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, багш, сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг хөгжүүлэх зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн БШУ-ы газрын дарга Ш.Отгон-Эрдэнэ хэлж байлаа.



Энэ үеэр улсын хэмжээнд болсон уралдаан, олимпиадуудад амжилттай оролцсон Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний заах аргын нэгдлийн хамт олонд Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр баяр хүргэж, мөнгөн урамшуулал олголоо. 

 


Эх хэлний баярын хүрээнд "Эх хэл бидний бахархал-2024" хэлэлцүүлэг, ерөнхий боловсролын сургуулиудын дунд багийн олимпиад, "Сүeгэр" уран бичлэгийн уралдаан, үндэсний хэл, бичиг, соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч сум, байгууллага, иргэн шалгаруулах, төрийн байгууллагуудын дунд багийн олимпиадыг зохион байгуулж, шилдгүүдийг маргааш тодруулна.



Эх хэлний баярт урилгаар МОНЦАМЭ агентлагаас үндэсний бичгээр эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины ахлах редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа, Гавьяат багш, доктор, профессор Ж.Баянсан, МУИС-ийн МХХШТ-ийн эрхлэгч, доктор Т.Эрдэнэ-Очир, МУИС-ийн МХХШТ-ийн ахлах багш, доктор М.Жавхлан, МУИС-ийн МХХШТ-ийн ахлах багш, доктор Г.Баттогтох, МУИС-ийн УЗУСТ-ийн ахлах багш, доктор Д.Нямдорж нар оролцож байна.

 

Холбоотой мэдээ