ӨВӨРХАНГАЙ: Номын баяраар 1946 оны Монголын нууц товчоог үзэгчдэд танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-17 18:01:42

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Төв номын сан хамтран 35 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Номын баярыг угтан ЕБС-ийн сурагчид, насанд хүрэгчдийн дунд “Номын сайн нөхөр” уралдаан, “Яруу найргийн гайхамшиг” зохиолч, уншигчдын уулзалт, “Номын өргөөний ид шид” ном сурталчлах өдөрлөг, “Электрон каталоги ба цахим номын сан” танилцуулга, “Нэг ном – Эрхэм үйлс” аян зэргийг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулсан юм.


Энэ удаагийн Номын баярт төрийн албан хаагчид түлхүү оролцож, өглөөг номтой угтан, уншсан номынхоо талаар ярилцах, сэтгэгдлээ хуваалцсанаараа онцлог байв.


Мөн онцлог бөгөөд ховор номын үзэсгэлэнг гаргасан ба үүнд 1946 оны Монголын нууц товчоо, Монголын анхны хууль цаазын “Халх журам” ном, Модон барын хэвлэл, төвөд, манж хэлний ном зэрэг дахин олдохгүй үнэт номоор уншигчдын мэлмийг баясгалаа. 










Холбоотой мэдээ