НӨАТ-ын сугалаанд 600 гаруй иргэн азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-06 20:40:15

Иргэд НӨАТ- ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаанд аз сорих боломжтой баримтыг худалдан авалт хийх бүртээ хүлээн авдаг болсноос хойш 15 дахь удаагийн сугалааны тохирол явагдаад байгаа. Энэ хугацаанд Дундговь аймгаас 626 иргэн мөнгөн хонжвор хожсон байна.

Нэгдүгээр сард хамгийн анхны сугалааны тохирол явагдахад 2 иргэн азтан болж байсан бол дараагийн сард 28 болж өссөн. Хамгийн олон хүн азтан болсон үе нь гуравдугаар сарын 20- ны тохирол болж байна. Тэр үед 97 иргэнд хонжвор таарсан бол тавдугаар сард 87 иргэн азтан болжээ. Хамгийн сүүлд 15 дахь тохиролоор 34 иргэн азтан болсон байна.

Т. Отгонтуяа           

 

Холбоотой мэдээ