ОРХОН: “Эрдэнэт ДЦС” ТӨХК гурав хоногийн хугацаатай их засвар хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-21 17:27:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК энэ сарын 20-23-ны өдөр хүртэл техникийн үзлэг, шалгалт хийхээр бүрэн зогсолт хийж байна.


Тус станцын ерөнхий инженер Б.Сурмаахорол хэлэхдээ,Гурав хоногийн хугацаанд бид техник тоног төхөөрөмжүүдээ задалж цэвэрлэгээ үйлчилгээ хийхийн зэрэгцээ хэмжилт, тохируулгаа хийнэ. Нийт 206 ажлыг гурав хоногт багтаан хийхээс өнөөдрийн байдлаар 80 хувийг нь гүйцэтгээд байна. Нөгөөдөр 8.00-10.00 цагийн хооронд хэрэглэгчдийг халуун усаар хангана” гэсэн юм.


Турбин цехийн засварын инженер З.Еркебулан хэлэхдээ, “Манай турбин цех нь зуухнаас ирж байгаа уураар цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж, Эрдэнэтийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг. Бид 50 хүний бүрэлдэхүүнтэй засвар, үйлчилгээгээ гүйцэтгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ