Нигер улсын 20 цэрэг халдлагын үеэр амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНИАМЕЙ. /ВВС/. Нигер улс дахь Малигийн дүрвэгчдэд зориулан барьсан майхан хуаранд халдлага гарсны улмаас наад зах нь 20 цэрэг амь үрэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
Тус улсын Ерөнхий сайд Бриги Рафини хэлэхдээ “манай улсын баруун нутгийн Тахуа мужид халдлага болсон” гэв.
Мали дахь лалын босогчдыг устгах цэргийн ажиллагааг Франц улс явуулж эхэлснээс хойш бараг дөрвөн жил өнгөрөөд байгаа хэдий ч Малигийн хойд болон төвийн нутгуудад байдал тогтворгүй хэвээр байна.
Дээрх халдлагын үеэр гурван цэрэг шархаджээ.
Өнгөрсөн сард Малигийн дүрвэгчид байрладаг Нигер улсын Табари-бари хуарангийн ойролцоо байрлах аюулаас хамгаалах хүчний шалган нэвтрүүлэх цэг рүү үл таних зэвсэгт этгээдүүд халдах үеэр хоёр дүрвэгч амиа алдаж байсан юм.
Г.Доржханд