Төгрөгийн хадгаламж 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-22 12:23:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 556.4 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (37.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


Төгрөгийн хадгаламжийн 15.8 (84.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.9 (15.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.


Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 146.4 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 987.4 (18.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 

Холбоотой мэдээ