ОРХОН: Энэ онд 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-24 17:35:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт 114 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт,  төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ.


Үүнийг “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2024” нээлттэй өдөрлөгийн үеэр төрийн байгууллагууд танилцуулж аль багт ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ мэдээлсэн юм.


Тухайлбал, энэ онд авто замын шинэчлэлтэд 59 тэрбум, гэр хорооллын 12 багт 4,8 тэрбум төгрөгөөр гудамж, хоорондын хоёр урсгалтай зам тавина. Мөн Баян-Өндөр сумын 24 баг болон сургууль, цэцэрлэгийн гадна, дотор талд нийт 710 камер суурилуулахад 4.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.


Нээлттэй өдөрлөгт хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, Орхон аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид болон  Улаанбаатар хотоос дулаалгатай металл фасад, айл өрх, хотхоны цэвэрлэх байгууламж, авто замын чулуун хийц эдлэл үйлдвэрлэгчид оролцлоо.  




Холбоотой мэдээ