ДАРХАН-УУЛ: Автозамын өргөтгөлтэй холбогдуулан мод шилжүүлэн суулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-27 14:01:33

Дархан, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын таван төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг хэсэг нь Дархан сумын аравдугаар баг ОХУ-ын Консулын уулзвараас Дархан сумын 16 дугаар баг АШУҮИС-ийн Анагаах  ухааны сургууль хүртэлх дөрвөн замын уулзвар хүртэл автозамыг өргөтгөж шинэчилнэ. 


Дөрвөн эгнээ хоёр урсгал болгон өргөтгөх автозамын шинэчлэлтэй холбогдуулан  автозамын траст орсон ногоон байгууламж, модыг шилжүүлэн суулгахаар болжээ.


Ингэхдээ 86 улиас, нарс, гацуур модыг үндэс, хөрстэй нь авч хотын төвд шилжүүлэн суулгаж байна. Авто замын шинэчлэлийн ажил дууссаны дараа зам дагуух ногоон байгууламжийг дахин нөхөн сэргээх ажээ.

Холбоотой мэдээ