СЭЛЭНГЭ: “Монбийф” ХХК хамгаалалтын зурвас байгуулжээ
ТЭРБУМ МОДСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Орхон суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монбийф” ХХК тус суманд хамгаалалтын
зурвас байгуулсан байна.
Сэлэнгэ
аймгийн Орхон суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Монбийф” ХХК тус сумын экологийн
эрүүл бүсэд хөдөө аж ахуйн кластер системийг бүрдүүлж, гарал үүсэл тодорхой,
чанартай үхрийн махыг зах зээлд нийлүүлэн ажилладаг.
Тус компанийн
зүгээс аж ахуйгаа эрхлээд зогсохгүй үхрийн фермийн аж ахуйн гадна талбайн 1600
га газрыг тойруулан байгаль орчны агаарыг цэвэршүүлэх нийт 10.000 ширхэг модыг
хөрсөнд нь суулгаж, хамгаалалтын зурвасыг байгуулсан байна.
Цаашид энэ
тарьсан модоо арчилж, хөрсний усалгаа болон тордолтыг тогтмол хийж гүйцэтгэж
байх болно гэдгээ компанийн хамт олон илэрхийллээ.