Монголын тухай өгүүлэх кино олон улсын наадмаас шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-07 14:14:42

Канадын Калгари хотноо 9 дүгээр сарын 21-нээс энэ сарын 2-нд болсон “Calgary International Film Festival” олон улсын кино урлагийн наадамд Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино “Үзэгчдийн шилдэг зохиол” шагнал хүртлээ.

Эл бүтээлд зургаан сартай охиноо алдаад, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрсөн нэгэн америк гэр бүлийн тухай өгүүлнэ. Тэдний 8 настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төөрч төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийн хамт Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай гарна.

Киноны зураг авалтыг Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Учир нь киноны гол үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо нутагт өрнөнө.

Тус кинонд СТА жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Вера Фармига, Виржиниа Мэдсэн болон Мартон Шокас, Сураж Шарма гэх алдартай жүжигчид дүр бүтээжээ.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ