ДАРХАН-УУЛ: Улс, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улс, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцон эхний гурван байрт шалгарч амжилт үзүүлсэн тамирчдыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан шагнан урамшууллаа.
Энэ жил спортын 14 төрөлд 128 өсвөрийн тамирчин амжилт үзүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулав.
Нийт 27 сая төгрөгийн урамшууллыг тамирчид болон дасгалжуулагчдад олгож байна. Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчид 2024 оны эхний 5 сарын байдлаар 39 алтан медаль, мөнгөн медаль 40, хүрэл медаль 48, нийт 127 медаль хүртжээ.
Тус аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд хүүхэд, багачуудын хүсэл, сонирхлыг дэмжих, тууштай хичээллэх боломж нөхцөлөөр хангахад анхааран ажиллаж байна.
Энэ хүрээнд ЕБС-иудын спорт заалыг шинэчлэх, шинээр барих, сэргээн засварлах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдэж байна.