УИХ-ын дарга М.Энхболд маргааш мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-10-07 14:48:54

Маргааш бүх нийтээрээ мод тарина.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүд нэгдэж, маргааш 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч  2010 онд  жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргасан. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай тушаал гаргаж, бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон өргөжүүлээд буй.

Б.Туул

Холбоотой мэдээ