Сумдын ИТХ-ын сонгуульд 593 нэр дэвшигч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-07 14:55:32

Өмнөговь аймгийн хэмжээнд 58 тойргийн 59 хэсэгт нийтдээ 593 нэр дэвшигч сумдын ИТХ-ын  сонгуульд өрсөлдөж байна. Үүнээс МАН-ын 299, АН-аас 271, МАХН-аас 12, бие даагч 11 нэр дэвшигч байна гэж аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Мөн аймгийн ИТХ-д Булган, Номгон сумдад дахин сонгууль болж байгаа бөгөөд МАН, АН-ын 4 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд тус аймгийн Ханхонгор сумаас бусад бүх сумдад АН-аас нэр дэвшигч нар өрсөлдөж байгаа юм. Тус суманд нэр дэвшигч нарынхаа материалыг хугацаа хоцроож ирсэн гэх үндэслэлээр хасагдсан юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ