Сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцжээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэх, гэр хорооллыг орон
сууцжуулах, шинэ тойрог замын сүлжээ бий болгох, дагуул хот, эдийн засгийн
тусгай бүс байгуулах төслийг төсөв
болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай
байна” хэмээсэн байна.
БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга Пэнг Тао, “Улаанбаатар
хотод нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах, уул
уурхайн техник, биологийн
салбарын үйлдвэрийг нэмэхэд хамтран ажиллахад бэлэн” гэжээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлээс бүх талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно
гэдгээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ
мэдээллээ.