АРХАНГАЙ: Дархан цаазат Булган уул 31 янгиртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-06-10 10:14:03

Эрдэнэбулган, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хоймор дүнхийх дархан цаазат Булган ууланд өнөөдөр 16 янгирыг нэмж нутагшуулна.


Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн 1999, 2000, 1992, 1994 оны төгсөгчид хамтран "Бодь" группийн хөрөнгө оруултаар өндөр улаан тэх 1, 11 эмэгж, 2 борлон, 2 ишиг гээд 16 янгирыг нутагшууллаа.


Ингэснээр Булган уул 31 янгиртай болж байгаа юм.


Өнгөрсөн хавар, зун нэг тэх, 12 янгирыг нутагшуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гурван ишигтэй болсон байв.


Тус ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи агнуур зүйн ангийн багш, оюутнууд, төгсөгчдийн баг гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ