ЗАВХАН: Сүүний үйлдвэртэй болсноор малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/.
Их-Уул суманд төслийн дэмжлэгээр сарлагийн сүү боловсруулан, пробиотек сүүн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийн сум болон зэргэлдээ сумдын хэрэгцээг хангаж
байна.
Их уулсын сарлаг сүүний үйлдвэрт сумын 24 малчны бүлэг сарлагийн сүү нийлүүлдэг байна.
Өдөрт 40-100 литр сүүг малчид 2000-3000 төгрөгөөр нийлүүлдэг. Өглөө, оройны саамынхаа аль нэгийг нь сүүний үйлдвэрт өгдөг. Энэ нь малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчилсөн, өдөр бүр орлоготой байх боломжийг олгож байна.
Малчид сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж, өдөр бүр ээлжээр сүүгээ нийлүүлж байна. Учир нь өмнө нь нэг малчин эмэгтэй өдөр бүр 20-60 үнээг өглөө, орой сааж саалиа өдөржин борлуулах гээд завгүй өнждөг. Халуунд сүү нь гашлах, мөн сүү, цагаан идээгээ худалдах боломж тэр бүр олдохгүй байсан. Харин сумандаа сүүний үйлдвэртэй болсноор малчдын, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн, байнгын орлоготой байх боломжийг олгожээ.
Анх 2022 онд Монголын
унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь ENSURE төслийн дэмжлэгээр байгуулж,
өдгөө 4-5 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Манай сумын иргэд хоёр дахь жилдээ үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэж байна. Суманд тогтвортой ажлын байр нэмэгдэж, орлоготой болсон, малчид ч орлоготой
боллоо гээд давуу талууд бий болсон тухай Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.