СҮХБААТАР: Цэцэрлэгт хүрээлэнд босгох “Хайрын хөшөө”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-13 16:45:28

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар нутгийн бахархалт шувуу болох хос хунгаар бэлгэдсэн хайрын хөшөөг Баруун-Урт соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэнд босгоно.




Нийт 246 га талбайг хамрах уг хүрээлэнд спортын талбай, задгай театр, худалдааны цэгүүд, явган хүний болон унадаг дугуйн зам, хүүхдийн парк, гүүрэн гарц, ногоон байгууламж гээд хүний хэрэгцээг хангахуйц бүхий л зүйлс багтсан. Үүнээс гадна залуу гэр бүл, хосуудад зориулан хийж буй уг хөшөөний төслийг гүйцэтгэгч "Их модун" компани өөрийн хөрөнгө болох 150 сая төгрөгөөр хийж байгаа юм.



Хайрын хөшөө цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд байгаагүй ажил. Манай компани нутгийнхаа хүүхэд залууст зориулан бүтээж байгаа. Өөрсдөө зураг төслөө гарган, хөшөөг мэргэжлийн барималчаар хийлгэсэн. Наймдугаар сард авчирч, өндөрлөг газарт тусгайлан зассан талбайд байрлуулна. Аравдугаар сард цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэж "Их модун" компанийн захирал Б.Цогтсэргэлэн ярилаа.


Улсын төсвийн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж буй томоохон бүтээн байгуулалт болох Баруун-Урт цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Холбоотой мэдээ