ХОВД: Баруун бүсийн сургуулийн 42 дахь удаагийн эрдмийн баяр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-20 17:55:26

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Баруун бүсийн сургууль нь бакалаврын 37, магистрын 13, докторын 6 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж, чадварлаг багш мэргэжилтнийг бэлтгэж байна.  

Тус сургууль өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ.

Өнөөдөр МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн 42 дахь удаагийн Эрдмийн баяр боллоо.    

Энэ хичээлийн жилд МУИС-ийн Баруун бүсийн сургуульд 1500 гаруй оюутан суралцжээ. Үүнээс 200 гаруй оюутан энэ жил сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлийн үнэмлэх, диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.  

Тус сургууль гадаадын их, дээд сургуультай хамтран хос дипломын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнээс өнөөдөр Нийгмийн эрүүл мэнд хөтөлбөр болон БНСУ-ын Чангшин их сургуультай хамтарсан Эрх зүйн хөтөлбөр анхны төгсөлтөө хийж байгаа нь 2023-2024 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал болов. 



 

Холбоотой мэдээ