Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг үерийн эрсдэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байгааг ОБЕГ мэдээллээ.
Дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарсан байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэл хамгийн ихэд тооцогдож байгаа юм. Нийслэл хотод үерт өртөх байдлын үнэлгээ хийхэд 25 мянга орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлт гаргажээ.