СЭЛЭНГЭ: Хамтын төгөл байгуулна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-06-25 10:03:11

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг, Япон улсын Шизуока мужтай ойн аж ахуйн салбарт хамтран ажиллаж “хамтын ойн төгөл” байгуулна.

 

Сэлэнгэ аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шизуока мужийн Газар тариалангийн судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Икари Тоорү, гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Сүгимура Эрдэнэхатан, газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Такэүчи Ёшико, ойн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ямажё Тацүя, ойн аж ахуйн судалгааны төвийн судлаач Фүкүда Такүми нар Сэлэнгэ аймагт албан айлчлал хийж байна.

 

Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХШҮХ-ийн дарга Л.Төгөлдөр, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс болон албаны бусад хүмүүс хүлээн авч уулзан харилцан ярилцлаа.

 

Шизуока мужаас Сакура, Тавилгана, Царс, Улаан агч, Шинэс, Нарс, Азалия зэрэг 7 төрлийн 200 ширхэг модны тарьц ирсэн байна.

 

Тус тарьцыг Шаамар сумын ойн мэргэжлийн байгууллага болох “Ой баясах” ХХК-ийн мод үржүүлгийн газарт 1 жилийн хугацаанд арчилж хамгаалан ургуулна.

 

Ингээд ургасны дараа Сэлэнгэ аймаг, Шизуока мужийн хамтын ойн төглийг байгуулж, тэнд тарих юм байна.

 

Холбоотой мэдээ